Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 07 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир, Хангай, Чулуут, ӨндөрУлаан сумдын нутгаар 13,5 – 20,7 градус , бусад сумдын нутгаар 16,5 – 20,7 градус дулаан байлаа. Эрдэнэмандал, Тариат, Чулуут сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан байна. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 26,0 -31,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө ӨндөрУлаан, Хангай, Булган, Цэцэрлэг, Тариат сумдын нутгаар 2,0 – 4,0 градус, бусад сумдын нутгаар 5,0 – 10,0 градус дулаан байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, Хашаат сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Цахир, Хангай сумдын нутгаар 19,0 - 24,0 градус, бусад сумдын нутгаар 25,0 - 30,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн ихэнх сумдын нутгаар 55,0 - 60,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Хангай, Өндөрулаан, Булган 1,0 - 2,0 градус, бусад сумдын нутгаар 4,0 – 8,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 3 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 16,4 – 97,8 мм тунадас орсон байлаа. Хамгийн их нь Эрдэнэмандал суманд 97,8 мм, хамгийн бага нь Цахир сумдын нутгаар 16,4 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Хайрхан, Цахир, Булган сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, Тариат, ӨндөрУлаан, Эрдэнэбулган сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7 - 23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 23 метр хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, ӨндөрУлаан, Хашаат сумдын нутгаар 1 - 5 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалт Тариат сум, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар сайн, Төвшрүүлэх сумын баруун, зүүн, хойд талын нутгаар, Хайрхан сумын өмнө, хойд, зүүн талын нутгаар, Жаргаглант сумын өмнө, баруун талын нутгаар, Батцэнгэл сумын хойд, баруун талын нутгуудаар сайн, бусад сумдын нутгаар дунд байсан байна. Зуншлагын байдал 40 орчим хувь нь сайн, 60 гаруй хувь нь дунд байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг бэлчээрийн хортон царцааны ажиглалтын мэдээгээр ихэнх сумдын нутгаар 1м 2 талбайд 1 – 4 ширхэг царцаа ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд хонь хяргах, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа